Зурхай: Ажлынхаа тоон дүнд бус, чанарт анхаарах нь зүйтэй
2017/05/17

ХОНЬ - (3/21-4/19)
Чухал шийдвэр гаргах, холын аянд гарахад тохиромжтой өдөр. Шинэ хүмүүстэй танилцаж сэтгэл санаагаа сэргээх нь танд ашигтай тул найз нөхөдтэйгээ хамт бай. Ганцаардах, гуньж гутрахад таагүй нөлөөтэйг анхаар.

ҮХЭР - (4/20-5/20)
Ажил амьдралаа төлөвлөх, бие сэтгэлээ ариусгах, худалдаа арилжаа хийх, анд нөхөр бололцох, садан төрлийндөө зочлох зэрэг үйлд сайн. Өдрийн эхний хагаст аливаа санаачлага амжилттай хэрэгжинэ. Орон гэрээ тохижуулах, байр сууцаа өөрчлөхөд санаа тавьбал үр дүнтэй. Үдшийг дотны хүмүүстэйгээ өнгөрөө.

ИХЭР - (5/21-6/21)
Оюуны чадавхи нэмэгдэнэ. Биоэнергийн эмчилгээ хийлгэх, мөргөл бясалгал үйлдэх, мэргэ төлгө тавиулахад сайн. Аливааг хийхдээ төлөвлөгөөнд бус, зөн билэгтээ захирагд. Бодол санаа, үйл хөдлөлөө хянаж, ярихаасаа илүү бусдыг сонсохыг хичээ. Аян замд гарахад сайн.

МЭЛХИЙ - (6/22-7/22)
Өнөөдөр ажилдаа чармайлттай, бусадтай харьцахдаа ухаалаг бай. Ажлынхаа тоон дүнд бус, чанарт анхаарах нь зүйтэй. Гэрээ хэлцэл хийх, бичиг баримтад гарын үсэг зурахдаа сайтар нягталж үз.

АРСЛАН - (7/23-8/22)
Идэвхитэй ажиллах өдөр. Хамтын хөдөлмөр үр дүнтэй. Олныг хамарсан үйл ажиллагаа амжилттай. Бусад хүний зөвлөгөөг сонсч, санал бодлоо солилцвол эрч хүч сэргээнэ. Мэдлэг туршлагаа солилцож, бусдад ч сэтгэл харамгүй тусла. Чухал үйл явдлаас бүү хоцор.

ОХИН - (8/23-9/22)
Өөрчлөлт хувьслын өдөр. Хуучин юм бүхэн халагдаж, шинэ шинэлэг бүхний үндэс суурь тавигдана. Хэрвээ та өөрөө шийдсэн л бол эхэлсэн аливаа ажил удаан хугацаагаар үргэлжилж, амжилтанд заавал хүрнэ. Бүхэл өдрийн турш хичээнгүйлэн хөдөлмөрлөнө.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Урьдчилан таамаглах аргагүй өдөр. Ямар ч зүйлийг урьдчилан төлөвлөх хэрэггүй. Бүтэхгүй байгаа зүйлийг бүтээхээр махран зүтгээд нэмэргүй, өөрийгөө л ядраана. Биеийн хүчний хүнд хүчир ажлаас зайлсхий. Харин өвөрмөц сэтгэлгээтэй, бүтээлч хүмүүсийн тухайд ихээхэн үр бутээлтэй. Сэтгэл санаа хямрах биеэ хянаж, тайван бай.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Идэвхи санаачлагатай байх өдөр. Аливаа шийдвэрийг гаргахдаа зөн билгээ дага, бусдад бүү хөтлөгд. Шинэ байр сууцанд орох, нүүдэл суудал хийх, засал чимэглэлийн ажил эхлүүлэхэд сайн. Сурч боловсрох, аливааг шинээр эхлэхэд ээлтэй. Санхүүгийн төлөв байдал сайжирна.

НУМ - (11/22-12/21)
Ажил амьдралаа төлөвлөх, бие сэтгэлээ ариусгах, худалдаа арилжаа хийх, анд нөхөр бололцох, садан төрлийндөө зочлох зэрэг үйлд сайн. Өдрийн эхний хагаст аливаа санаачлага амжилттай хэрэгжинэ. Орон гэрээ тохижуулах, байр сууцаа өөрчлөхөд санаа тавьбал үр дүнтэй. Үдшийг дотпы хүмүүстэйгээ өнгөрөө.

МАТАР - (12/22-1/19)
Чухал асуудлыг шийдвэрлэхэд таагүй өдөр. Тайван байхыг хичээ, учир нь биеийн эсэргүүцэл сул байна. Шинээр ажил эхлэхэд таагүй авч ирээдүйн ажлаа төлөвлөхөд таатай. Хэн нэгний ятгалгад автан алдахаас сэрэмжил.

БУМБА - (1/20-2/18)
Сайн өдөр. Хамтын ажиллагаа үр дүнтэй. Олон нийтийн хурал зөвөлгөөн, уулзалт, гэрээ хэлцэл амжилттай. Хичээн хөдөлмөрлөвөл үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлж чадна. Шинэ мэргэжил эзэмших, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд ээлтэй сайн. Эрүүл мэндээ анхаар.

ЗАГАС - (2/19-3/20)
Энэ өдөр эрүүл мэндээ ч, нэр хүндээ ч анхаарах шаардлагатай. Бусад хүн таныг хэрхэн үнэлж цэгнэх нь чухал тул ухаалаг, хянуур байхыг хичээгээрэй. Хайртай хүнтэйгээ харьцахдаа тэсвэр тэвчээртэй байгаарай. Нөхцөл байдал таагүй болж, та өөрийн хүч чадалд итгэлгүй болно. Та ямар нэгэн таагүй үйл явдлыг нэхэн санах бололтой. Сэтгэл санаагаа түвшинг байлга.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин