Бурхны хүчтэй гэдгээ батлах гэж голд ороод матарт идүүлжээ

Нигер улсын “Saint of the Last Days” сүмийн Пастер Жонатон Мтетва өөрийгөө Есүс Христ шиг хүч чадалтай хэмээн хүмүүст баталж харуулах гэж байгаад амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тэрээр голын усан дээр алхаж харуулахын тулд хотоос зайд уу нэгэн голыг сонгосон нь харамсалтай нь “Матартай гол” гэж алдаршсан газар байсан байна.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Пастер Жонатон гол гатлах явцдаа живж улмаар уснаас гарах гэж зүтгэж байхдаа гурван матарт идүүлсэн гэжээ.

Энэхүү харамсалтай явдлыг хажуугаас нь харж байсан сүмийн гишүүд “Пастер өнгөрсөн ням гаригт бидэнд итгэл үнэмшлийн тухай сургаал айлдсан. Тэгээд тэр өнөөдөр бидэнд өөрийнхөө итгэл үнэмшлийг батлан харуулах гэж байгаад харамсалтайгаар матарт идүүлж амиа алдлаа. Тэр усанд орохын өмнө олон хоног бурханд залбирч, бясалгасан байтал яагаад түүнд ийм зүйл тохиолдсоныг бид одоо ч ойлгохгүй байна” хэмээн ярьжээ.

Нутгийн түргэн тусламжийнхан дуудлага хүлээн авснаас хойш 30 минутын дотор ирсэн Жонатоноос түүний өмсөж явсан углааш, дотуур өмднөөс өөр зүйл үлдээгүй байсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025