Үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг болно

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Тэгвэл өнөөдөр 10.00 цагт Төрийн ордны "Их эзэн Чингис хаан" танхимд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар улс төрийн намуудын дарга, удирдлагын хүрээнд зохион байгуулж буй "Үндэсний зөвшилцөл" арга хэмжээ болно.

Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд үг хэлнэ. Түүний дараа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан мэдээлэл хийнэ. Мөн Монгол Улсын нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025