
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийслэлийн Боловсролын газар хамтран Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох “Зөвлөх” бэлтгэх ахисан түвшний сургалтыг 2017 оны 05 дугаар сарын 15-31–ний өдрүүдэд Нийслэлийн 9 дүүргийн Ерөнхий боловсролын дунд сургуулиудын Нийгмийн ажилтнуудыг хамруулан, ЕБС-ийн сурагчдад хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээллийг хүргэн, мэргэжлээ зөв сонгох, сонгосон мэргэжлээрээ хэрхэн ажил хөдөлмөр эрхлэх болон ажлын байраа хэрхэн хадгалж үлдэх талаар зөвлөгөө өгөх чадварыг эзэмшүүлэх, ажил мэргэжлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж байна. Сургалтанд нийт Төрийн болон төрийн бус өмчийн Ерөнхий боловсролын дунд сургуулийн 204 Нийгмийн ажилтан хамрагдана.

Сэтгэгдэл байхгүй байна