ЦЕГ-ын тусгай ажиллагааны газрын ажилтан хүн зодож танхайрчээ

Энэ сарын 12-13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "River sounds" цэнгээний газарт Цагдаагийн ерөнхий газрын тусгай ажиллагааны газрын ажилтан  М.Б бусдыг зодож танхайран хүнд гэмтэл учруулсан хэрэг гарчээ.

Түүнд зодуулсан иргэн ухаангүй ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тодруулбал хохирогчийн тархинд цус харавсан, гавлын яс цуурсан, хамар цөмөрсөн, уруул сэтэрсэн бөгөөд эмчилгээ хийлгэж байна.

Хэрэг болох үед Цагдаагийн ерөнхий газрын тусгай ажиллагааны газрын ажилтан  М.Б согтуу байсан бөгөөд өмнө нь танхайн хэрэг үйлдэж байсан нэгэн гэнэ.

Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс шалгаж эхлээд байна. Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    Shorond goe hytgalnaa tushig bandiaa
    2017 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин
    Тусгайгийн нусгайнууд Баттулгыг нэгжих гэж очоод хэмх зодуулаад уйлаад зугтаа биз дээ Энхбаярыг барих гээд 5-6 мянгуулаа очсон новшнууд. Соц үед бол нэг чекист нустай нь л наана
    2017 оны 05 сарын 15 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025