Хан-Уул “Эко дүүрэг” болно

“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, ИТХ-ын Төлөөлөгчид, дүүргийн Засан даргын Тамгын газар, түүний дэргэдэх хэлтэс, албадын албан хаагчид болон иргэд, аж ахуйн нэгж, байгууллага хамтран мод тарих хөдөлгөөн өрнүүлэв.
Нийслэлийн өнгийн тодорхойлогч Хан-Уул дүүрэг 2016-2020 онд “ЭКО ДҮҮРЭГ” болох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Тиймдээ ч мод тарих ажлыг төр захиргааны байгууллагаас дэмжин иргэд аж ахуйн нэгж, байгууллага, хамт олонтой хамтран ногоон орчинг бий болгох, нийтийн дунд мод тарих соёлыг дэлгэрүүлж, тарьсан модоо ургуулах, амьдрах хувийг нь нэмэгдүүлэх, арчлан хамгаалах мэдлэг чадварыг түгээхэд анхаарч ажиллах юм.


“Монгол Улсын Үндсэн хуулийн 17.2-т “…байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн” гэж заасан байдаг.  Цаашид Хан-Уул дүүргийн иргэн бүр мод суулгаж, түүнийг арчлан хамгаалах ажлыг бодлогоор дэмжиж ажиллах болно” гэдгийг ИТХ-ын дарга Б.Цэрэн “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн нээлтийн үеэр онцлон тэмдэглэж байлаа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025