"Камержуулалт" болзолт уралдааны хүрээнд Сүхбаатар дүүргийн 1-8 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийт 173 хяналтын камерыг суурилуулсан. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор зохион байгуулж буй уг болзолт уралдаан нийт 60 сая төгрөгийн шагналын сантай бөгөөд өнгөрсөн сарын 01-ээс эхлэн хоёр сарын хугацаанд зохион байгуулж байгаа юм. Уралдаан эхэлснээс хойш 10 сууц өмчлөгчдийн холбоо, нэг хөршийн хяналтын бүлэг, 1 байгууллага, нэг хотхон нийт 173 хяналтын камерыг суурилуулан иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж байна.
Сэтгэгдэл байхгүй байна