Энэтхэгийн нийслэл Шинэ Делид болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 97, эмэгтэйчүүдийн 58 кг-ын жингийн сугалаа боллоо. Өнөөдөр барилдах манай бөхчүүд хэрхэн сугалаа татсаныг хүргэж байна.

Эрэгтэйчүүдийн 57 кг: З.Занабазар Тажикистаны Жамшид Шарифовтой оноолт таарчээ. Хэрэв түүнийг ялбал шөвгийн наймд өнгөрсөн жилийн Азийн аварга эзэн орны Сандееп Томар, өсвөр үе, залуучуудын Азийн аварга, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт, Киргизстаны Улукбек Жолдошбеков нарын ялсантай барилдана.
65 кг: Б.Наранболд тэгшитгэлд БНАСАУ-ын Ким Кук Гвантай барилдана. Түүнийг ялсан тохиолдолд шөвгийн наймд Катар, Тажикистаны бөхчүүдтэй ялсантай хүч үзэх юм.
74 кг: Г.Төрболд тун сайхан сугалаа татжээ. Тэрбээр шөвгийн наймд БНХАУ-ын Зан Чонгиаотой оноолт таарчээ. Түүнийг ялбал хагас шигшээд ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга Узбекистаны Бекзод Абдурахманов болон Шри Ланкын бөхийн ялсантай барилдана.
97 кг: Ө.Батзул Шри Ланкын Дилан Ранганатай барилдана. Түүнийг ялсан тохиолдолд шөвгийн наймд “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт Узбекистаны Магомед Ибрагимов, эзэн орны Сативарт Кадиан нарын ялсантай хүч үзэх юм.
Эмэгтэйчүүдийн 58 кг: Э.Гантуяа БНАСАУ-ын Жон Ин Сунтай тэгшитгэлийн барилдаанд барилдана. Хэрэв түүнийг ялбал Японы Кацүки Сакагами, БНСУ-ын Ум Жи Юн нарын ялсантай шөвгийн наймд учраа таарах юм.
Сэтгэгдэл байхгүй байна