ХОНЬ - (3/21-4/19)
Ирээдүйгээ төлөвлөх, далд нууц байгаа зүйлийн мөн чанарт нэвтрэхэд сайн өдөр. Мэргэ төлгө тавиулбал үнэн бууна. Мөргөл залбирал үйлдвэл сэтгэл ариусна. Бусдад бэлэг өгч, өглөг буян үйлдвэл амжилтад хүрнэ.
ҮХЭР - (4/20-5/20)
Сэргэлэн хүмүүст ээлтэй. Шинэ гэрээ хэлцэл байгуулах, холын замд гарах, шинэ ажил төлөвлөхөд сайн. Спортоор хичээллэж, бие махбодоо чийрэгжүүлэхэд анхаар. Ажил төрөлдөө санаачлагатай байх нь амжилтын үндэс.
ИХЭР - (5/21-6/21)
Хүнд өдөр тул бүхий л чухал ажлыг хойшлжуулж, амар тайван байхыг хичээ. Машин тэрэг барихдаа болгоомжтой бай. Оюуны хөдөлмөр эрхлэгчид тэр дундаа судалгаа шинжилгээний ажилтнууд, зохиолч, яруу найрагчид бүтээл арвинтай байна.
МЭЛХИЙ - (6/22-7/22)
Мэдлэг боловсролын өдөр. Өдрийн эзэн одны үрээр сурч боловсрохтой холбоотой бүх үйл ажиллагаа бүтэлтэй байна. Бие, сэтгэлийн ариуныг сахивал үйлс аяндаа бүтэх. Аливаад аз сорих, бодлогогүй шийдвэр гаргах, бусдыг сохроор дагахыг цээрлэ. Ажлаа хугацаанд нь дуусгахын төлөө хичээ. Санхүүгийн ажиллагаа орлоготой.
АРСЛАН - (7/23-8/22)
Ta ямар ч төлөвлөгөөтэй байсан хувийн дэг журмыг чандлан сахиарай. Учир нь та өөрөө ч мэдэлгүй эмх цэгцгүй байдал, таагүй нөхцөлийг бий болгоно. Аливаа асуудапд эрүүл саруул сэтгэлгээгээр хандвал үр дүнтэй. Орон гэрээ тохижуулах, эд хогшлоо шинэчлэхэд ээлтэй сайн.
ОХИН - (8/23-9/22)
Эрч хүчээр тэтгэгдэх өдөр тул сэтгэл санаагаа төвлөрүүлэн эерэг эрчмийг биедээ хүлээн авахад бэлэн бай. Ам тангараг өргөх, чухал бичиг баримтанд гарын үсэг зурхаас зайлсхий. Өнөөдөр бие даан ажиллах, уран бүгээл туурвих, эрүүл мэндийг анхаарахад тохиромжтой өдөр. Садан төрөл, хамаатнууддаа санаа тавь. Чухал мэдээ сонсоно.
ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Танин мэдэхүйн бэлэгдэлт өдөр. Гэр орноосоо хол бүү яв. Ойр дотны хүмүүсээ баярлуул. Хэрвээ та өнөөдөр хэн нэгэнд ямар нэгэн зүйлийг амлавал заавал биелүүлэхийг хичээ. Амрагтаа хайр халамжаа үзүүл.
ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Та ямар ч төлөвлөгөөтэй байсан хувийн дэг журмыг чандлан сахиарай. Учир нь та өөрөө ч мэдэлгүй эмх цэгцгүй байдал, таагүй нөхцөлийг бий болгоно. Аливаа асуудалд эрүүл саруул сэтгэлгээгээр хандвал үр дүнтэй. Орон гэрээ тохижуулах, эд хогшлоо шинэчлэхэд ээлтэй сайн.
НУМ - (11/22-12/21)
Харьцаа холбоогоо өргөжүүлэх, туршлага солилцох, мэдээлэл авахад сайн. Олон нийтэд хандсан үг хэлэх, уриалга гаргах, олныг хамарсан арга хэмжээ, цуглаан зохион байгуулахад сайн. Сурч боловсрох, мэдээллийн баяжуулалт хийх нь үр дүнтэй. Баяртай үйл явдал тохионо.
МАТАР - (12/22-1/19)
Эрч хүчээр тэтгэгдэх өдөр тул сэтгэл санаагаа төвлөрүүлэн эерэг эрчмийг биедээ хүлээн авахад бэлэн бай. Ам тангараг өргөх, чухал бичиг баримтанд гарын үсэг зурхаас зайлсхий. Өнөөдөр бие даан ажиллах, урап бүтээл туурвих, эрүүл мэндийг анхаарахад тохиромжтой өдөр. Садан төрөл, хамаатнууддаа санаа тавь. Чухал мэдээ сонсоно.
БУМБА - (1/20-2/18)
Хуучин ажлаа дуусгах, боловсрол мэдлэг олж авахад сайн. Уран бүтээлчдэд ээлтэй. Тэдэнд хожим нь их ашиг авчрах санаа төрнө. Бясалгал үйлдэх, мэргэч төлөгчид очих, ирээдүйгээ харах, тарни тоолоход сайн.
ЗАГАС - (2/19-3/20)
Хүнд өдөр тул бүхий л чухал ажлыг хойшлуулж, амар тайван байхыг хичээ. Машин тэрэг барихдаа болгоомжтой бай. Оюуны хөдөлмөр эрхлэгчид тэр дундаа судалгаа шинжилгээний ажилтнууд, зохиолч, яруу найрагчид бүтээл арвинтай байна.
Сэтгэгдэл байхгүй байна