ХОНЬ - (3/21-4/19)
Өнөөдөр ажилдаа чармайлттай, бусадтай харьцахдаа ухаалаг бай. Ажлынхаа тоон дүнд бус, чанарт анхаарах нь зүйтэй. Гэрээ хэлцэл хийх, бичиг баримтад гарын үсэг зурахдаа сайтар нягталж үз. Урьдны алдаагаа давтах, хүнд байдалд орох магадлал буй.
ҮХЭР - (4/20-5/20)
Ухаалаг байхыг эрмэлзэх өдөр. Өдрийн үр таагүй байгаа тул өчүүхэн зүйлээс болоод бусадтай зөрчилдөх ажилдаа алдаа эндэл гаргах, бусдад мэхлэгдэх магадлал ихсэнэ. Аливаа ажлыг шинээр эхлэхийн өмнө төлөвлөгөөгөө нягталж, туршлагатай хүнээс зөвлөгөө аваарай. Санхүүгийн асуудалд хянуур хандаж, алдагдалд орохоос сэргийл.
ИХЭР - (5/21-6/21)
Ажил мэргэжлийн хүрээнд хэцүү нөхцөл байдал үүсч болзошгүй. Тиймээс хэн нэгэнтэй маргаж мэтгэлцэхээс зайлсхий. Хүлээцтэй, тэвчээртэй байвал хожно. Эрүүл мэндээ анхаарах шаардлага гарна. Ямартай ч эмийг дур мэдэн хэрэглэдэгээ болих хэрэгтэй. Хордох магадлалтай. Унтахынхаа өмнө өдрийн ажлаа цэгнэн бодож, ирээдүйгээ өөдрөгөөр хараарай.
МЭЛХИЙ - (6/22-7/22)
Идэвхи санаачлагатай ажиллах нь амжилтад хөтлөнө. Бүтээлч үйл ажиллагаа бүх талаараа үр дүнтэй. Хэрвээ та ажлаа өөрчлөхийг, эсвэл шинэ ажилд орохыг хүсч байсан бол өнөөдөр тохиромжтой. Уран бүтээлчдийн онгод орж, бүтээл туурвил арвинтай байна. Шинжлэх ухааны судалгаанд шинэ арга барил, санаа оноог нэвтрүүлнэ.
АРСЛАН - (7/23-8/22)
Ухаалаг байхыг эрмэлзэх өдөр. Өдрийн үр таагүй байгаа тул өчүүхэн зүйлээс болоод бусадтай зөрчилдөх, ажилдаа алдаа эндэл гаргах, бусдад мэхлэгдэх магадлал ихсэнэ. Аливаа ажлыг шинээр эхлэхийн өмнө төлөвлөгөөгөө нягталж, туршлагатай хүнээс зөвлөгөө аваарай. Санхүүгийн асуудалд хянуур хандаж, алдагдалд орохоос сэргийл.
ОХИН - (8/23-9/22)
Бүтээлч сэтгэлгээтэй хүмүүс хувь тавилангийн бэлгийг хүртэнэ. Чухал ажил төрөл эхлүүлэх, дээдэст хандахад сайн. Хэн нэгэн танаас материаллаг туслалцаа хүснэ. Боломжоороо туслахыг хичээ.
ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Ажил албандаа амжилт гаргаж, ахиж дэвжих өдөр. Та удирдах албан тушааптан биш байлаа ч хичээл зүтгэл тань өндрөөр үнэлэгдэнэ. Менежмент, анагаах ухаан, техник, үйлчилгээний салбарынханд ээлтэй. Мэдлэг чадвараа сайжруулахад анхаар. Эрч хүчтэй, нямбай, гүйцэтгэл сайтай байвал амжилт таныг хүлээж байна.
ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Аливаад идэвхитэй, шийдмэг бай. Өнөөдөр та ямар нэгэн чухал асуудлаар шийдвэр гаргах хэрэгтэй болно. Энэ нь ажил хэрэг ч, эсвэл хувийн амьдралын ч асуудал байж болно. Хэн нэгэнд найдснаас өөрөө гардан хийсэн ажил илүү үр дүнтэй байна.
НУМ - (11/22-12/21)
Өнөөдөр алс хэтээ төлөвлөх, ирээдүйгээ эрэгцүүлэн бодоход тохиромжтой одор. Зарим хүн шинэ хүрээнд орж, харилцаа холбоогоо өөрчлөхийг эрмэлзэнэ. Энэ нь ямар нэгэн нууц нийгэмлэг, бүлэгт элсэхэд хүргэнэ. Нийгэм, улс төр, шинжлэх ухааны шинэлэг хандлага чиглэлийг илүү шимтэн сонирхох болно. Аливааг хийж эхлэхийн өмнө санхүүжилтээ эхлээд шийдэх нь нэн чухал.
МАТАР - (12/22-1/19)
Ажил мэргэжлийн хүрээнд хэцүү нөхцөл байдал үүсч болзошгүй. Тиймээс хэн нэгэнтэй маргаж мэтгэлцэхээс зайлсхий. Хүлээцтэй байвал хожно. Эрүүл мэндээ анхаарах шаардлагатай. Эмийг дур мэдэн хэрэглэдэгээ болих хэрэгтэй. Хордох магадлалтай. Унтахынхаа өмнө өдрийн ажлаа цэгнэн бодож, ирээдүйгээ өөдрөгөөр хараарай.
БУМБА - (1/20-2/18)
Аливаад ухаалаг хандах өдөр. Сурч боловсрох, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд сайн. Гэр орон, ойр дотныхноо илүү их анхаарч санаа тавь. Худал хэлэх, хий хоосон зүйлсийг амлахаас зайлсхий. Таныг зорьж ирсэн хүнд өгөөмрөөр хандаж зочломтгой бай.
ЗАГАС - (2/19-3/20)
Ажил төрөл, бодол санаагаа цэгцлэн бясалгах, амсхийх өдөр. Сайтар хөдөлж, биеийн чилээг гаргавал ажиллах чадвар нэмэгдэнэ. Уран бүтээлчид, тэр дундаа зураач, хөгжимчдийн онгод орж, сайхан бүтээл туурвина.
Сэтгэгдэл байхгүй байна