Эрх хасагдсан ялтанд хэрхэн хяналт тавьж байгааг шалгажээ
2017/05/11

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь прокурорын газраас Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн эрх бүхий албан тушаалтан нь эрх хасагдсан ялтанд хэрхэн хяналт тавьж байгааг шалгажээ. Шалгалтанд хамрагдсан эрх бүхий албан тушаалтан нь эрх хасагдсан ялтанд тавих хяналт, хувийн хэргийн материалжуулалтыг хууль, журмын дагуу гүйцэтгэж байсан байна.   Сэлэнгэ аймгийн Сайхан, Орхон, Орхонтуул, Сант, Баруун сумдын хэмжээнд шүүхийн шийдвэрээр эрх хасах нэмэгдэл ялаар шийтгүүлсэн 5 ялтан байгаа бөгөөд хяналтын прокурор Н.Бадам дээрхи этгээдүүдэд дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх, хэрхэн хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар яриа, таниулга хийж, анхааруулга тараан өгчээ. Тус яриа таниулгад оролцсон этгээдүүд нь цаашид ийм төрлийн гэмт хэрэг үйлдэхгүй байх, гэмт үйлдлээс үүдэн гарч байгаа хор уршигийг гүнээ ухаарч ойлгож байгаагаа илэрхийлсэн байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин