"Цэнхэр халим" гэх тоглоом нь бусдыг амиа хорлоход өдөөн турхирдаг бөгөөд онлайн сошиал медиа бүлгэмүүдээр дамжин тоглодог. Тухайн бүлгэмийн удирдагчид өдөрт нэг даалгавар өгөх ба үүнд биен дээрээ өгөгдсөн даалгаврын дагуу үг, дүрс сийчих /хутга, мэс, хурц иртэй зүйлс ашиглан/, өндөр байшин, гүүрний ирмэгээр явах, шөнө дунд босож аймшгийн бичлэг үзэх гэх мэтээр явсаар 50 дахь даалгавар дээрээ амиа хорлохыг шаарддаг, даалгавар гүйцэтгэхээс татгалзсан тохиолдолд гэр бүлийг чин хөнөөнө гэх мэтээр дарамталж далайлган сүрдүүлдэг байна. Дээрх тоглоом нь анх ОХУ-аас гаралтай бөгөөд 2015 оны арваннэгдүгээр сараас 2016 оны дөрөвдүгээр сар хүртэл хугацаанд нийт 130 өсвөр насны хүүхэд амиа хоролсон ба дээрх хүүхдүүдийн дийлэнх нь ижил төстэй сошиал бүлгэмүүдэд гишүүнчлэлтэй байсан байна. Өнгөрсөн жил ОХУ-д 21 настай Филлип Будейкин гэгчийг 2013-аас 2016 он хүртэл хугацаанд амиа хорлохыг бусдад уриалсан нийт 8 бүлгэм ажиллуулсан үндэслэлээр ял шийтгэсэн байна. Энэхүү тоглоом нь Казахстан, Киргызстан, Молдав, Украйн, Аргентин, Их Бринтани зэрэг орнуудад тархаад байгаа бөгөөд Казахстан улсад дээрхи тоглоомын улмаас 50 хүүхэд амиа хорлосон тохиолдол гарсан байна.
Цэнхэр халимны зураг оруулсан, нэрээ цэнхэр халим гэж сольсон фэйсбүүк хаягууд сүүлийн 2 өдөр нэмэгдэж байгаа бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр урьдчилан сэргийлэх мэдээлэл цацагдсаар байна. Дээрхи бүлгэмүүдийн админ, даалгавар өгч буй этгээдүүдийг олж тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна