“Лотус” массажны газарт биеэ үнэлэлт явагддаг байжээ
2017/05/11

Баянгол дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лотус” төвд биеэ үнэлж байсан дөрвөн эмэгтэйг цагдаа нар илрүүлжээ.

Тодруулбал, “Лотус” массажны газарт 31 настай А, 24 настай А, 30 настай Г, 27 настай Г нарыг биеэ үнэлж байхад нь өчигдөр баривчилсан байна.

Тэд тус газарт гулгаа массаж хийх нэрийн доор биеэ үнэлдэг байсан аж. Сэжигтэн этгээдүүд сайн дураараа эсвэл хэн нэгэн этгээдийн зохион байгуулалт доор биеэ үнэлдэг байсан эсэх нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдох юм.

Хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм байна.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин