Сурагчдаас мөнгө хураахгүй байх чиглэл өгсөн гэв
2017/05/09

Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн боловсролын газар, Монголын Оюутны холбоо, Сурагчдын холбооны төлөөлөлүүд эрдмийн баярыг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэх талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус байгууллагууд оюутан сурагчдыг гэмт хэрэг, зөрчилд холбогдох, архидан согтуурахаас урьдчилсан сэргийлэх зорилгоор "Төгсөлт" нэгдсэн арга хэмжээг дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тавдугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийслэл хотын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байгаа аж.

Улмаар "Сайн үйлс саруул ухаанд хөтөлнө" гэсэн уриалга бүхий уг арга хэмжээний хүрээнд Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны сайдын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/147 дугаартай "Эрдмийн баяр"-ыг тэмдэглэх тухай тушаал, Нийслэлийн Боловсролын Газрын 04 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан зөвлөмжийг баримтлан ажиллахыг сургуулийн захирлуудад үүрэг болгожээ.

"Төгсөлт" нэгдсэн арга хэмжээний хүрээнд нийслэлд 28 их дээд сургууль, 35 Ерөнхий Боловсролын Сургууль эрдмийн баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлээд байгаа аж. Мөн энэ хүрээнд эрдмийн баярыг тэмдэглэхдээ хүүхдүүд сурсан мэдсэн зүйлээ эцэг эхчүүддээ тайлагнах, тэргүүний сурагчдыг алдаршуулах талаар анхаарч ажиллах, эрдмийн баярыг тохиолдуулан сурагчдаас мөнгө хураах зэргийг болиулах чиглэл өгч ажиллаж буй аж.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин