Реппер Ники Минаж фэнүүдийнхээ сургалтын төлбөрийг төлжээ

Өнгөрсөн бямба гаригт Ники Минажийн фэнүүдийн хувьд хамгийн гайхалтай өдөр байлаа. Алдарт реппер маань өөрийн твиттер хуудаснаа өөртэй нь Лас Вегас хотод болох Billboard хөгжмийн арга хэмжээг үзэх эрх хожсон азтануудынхаа онгоцны зардал болон бас бус зүйлсийг даах тухайгаа жиргэж байжээ. Тэгтэл нэгэн оюутан "Ники надад туслаач. Миний зуны сургалтын хөтөлбөрт 350$ дутчихаад байгаа юмаа. Үлдсэн мөнгийг нь би амралтын өдрүүдэд цагийн ажил хийгээд цуглуулчихсан. Тэгвэл миний стресс маш их багасах болно. Би одоо 17 настай" хэмээн гуйсан байна. Тэгтэл тун гайхамшигтай зүйл болж Ники түүнд туслаад зогсохгүй өөр бусад фэнүүддээ ч мөн тусалжээ. Гэхдээ хамгийн гол шаардлага нь тухайн сурагчдын голч дүн 4.0 байх ёстой бөгөөд үүнийг нь үнэн эсэхийг Ники сургуулиар шалгуулсны дараа тухайн оюутан, сурагчдын төлбөрийг төлж өгчээ. Энэ үеэр Ники 30 оюутны сургалтын төлбөр, оюутны зээл гэх зэрэг хичээлтэй холбоотой бүх төлбөрийг нь төлж барагдуулсан бөгөөд нэг хоёр сарын дараанаас дахин фэнүүддээ ийм маягаар туслах болно хэмээн мэдэгджээ. Хэрвээ та бүх хичээл дээрээ онц дүнтэй голч тань 4.0 бол Ники Минаж танд туслаж мэдэх нь байна шүү дээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025