Шударга байвал амжилт дагана

ХОНЬ - (3/21-4/19)
Кармын шалгуур тавигдах өдөр. Шударга, журамтай байвал бусдын дэмжлэгийг авна. Ажилдаа амжилт олохыг хүсвэл хариуцлага хүлээх, шударга байхаас айх хэрэггүй. Бие сэтгэлээ ариусгаж, ядарч зовсон хүнд сэтгэл харамгүй тусла. Худалдаа наймаа ашигтай.

ҮХЭР - (4/20-5/20)
Хянуур, ухаалаг байх өдөр Бусадтай зөрчилдөх, маргалдах магадлалтай. Мөн хайнга байдлаасаа болоод бэртэж гэмтэхээс болгоомжил. Сэтгэл санаагаа өөдрөг, зөв байлгаж чадвал аливаа хэрэг санасанчлан бүтнэ. Алдаа дутагдал гаргалаа ч бухимдах хэрэгрүй, гарах гарц, засах арга замыг хай. Хичээл зүтгэл гаргасан бүхэн амжилтад хүрнэ.

ИХЭР - (5/21-6/21)
Өнөөдөр шинэ ажил эхлэбэл бүтэлгүйтнэ. Томоохон зүйл төлөвлөх, аян замд гарахад муу. Орон гэрээ цэвэрлэж, хэрэгцээгүй болсон зүйлс хогноосоо салж гэрийнхээ энергийг сайжруул. Гоо сайхандаа санаа тавьбал үр дүнтэй. Мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд сайн.

МЭЛХИЙ - (6/22-7/22)
Шударга байвал амжилт дагана. Энэ өдөр ямар ч ажлыг урам зоригтой хийх ёстой. Мөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд сайн өдөр. Бүтээлч ажил мэргэжлийн хүмүүс сайшаал урамшуулал хүртэнэ.

АРСЛАН - (7/23-8/22)
Амаргүй өдөр. Өөрийн мэдэлгүй айж тэвдэх, мэгдэн сандрах, сэтгэл санаа хямрах таагүй нөлөөтэй. Хэрвээ та ямар нэгэн зүйлийг дуусгалгүй орхисон бол тэр танд өөрийгөө сануулна. Шинээр ямар ч ажил бүү хий. Бүхий л чухал ажлыг хойшлуул. Өр төлбөрөө барагдуул. Ер нь хамгийн энгийн хялбар ажлыг түрүүлж барь.

ОХИН - (8/23-9/22)
Аливааг шинээр эхлэх, идэвхитэй ажиллахад тохиромжтой. Залхуу хойрго байж болохгүй, чухал боломжийг алдана. 15 цагаас хойш эхэлсэн ямар ч ажил амжилттай хэрэгжинэ. Замд гарах, засвар сэргээх ажлыг эхлэх, чухал шийдвэр гаргахад сайн. Шинэ ажилд орох, уулзалт зохион байгуулах, бичиг баримтад гарын үсэг зурахад сайн.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Танд гэр бүлийн хүрээ илүү чухалчлагдана. Тиймээс та өдөр тутмын ажлаа дуусгаад гэр лүүгээ яарна. Үдшийг хайртай дотны хүмүүстэйгээ зугаатай өнгөрүүлнэ. Зарим хүмүүс томилолтоор буюу ажил хэргээр алс явна.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Шинээр ажил үйлс эхлүүлэх, чухал ажил төлөвлөхөд сайнгүй. Тиймээс өдөр тутмын ажилдаа шамдсан нь өгөөжтэй байна. Хуучны танил тантай таарах буюу холбогдож өнгөрсөн дурсамжийг сэргээнэ. Янаг амрагийн харьцаанд үл ойлголцол гарах магадлалтай. Харьцаагаа таслахыг хүсээгүй л бол хүлээцтэй байгаарай.

НУМ - (11/22-12/21)
Шийдэмгий байж, идэвхитэй ажиллавал амжилтанд хүрнэ. Ямар ч ажлыг барьж авахдаа эргэлзэх хэрэггүй. Ажилдаа санаачлагатай бүтээлчээр хандаж, өвөрмөц содон шийдлүүдийг ашигла. Бие хамгаалах урлаг, спортоор хичээллэвэл бие сэтгэлийг эрүүлжүүлнэ.

МАТАР - (12/22-1/19)
Гэрээ хэлцэл байгуулах, худалдаа арилжаа хийх, мөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэх, холын замд гарахад ээлтэй. Та ямар ч асуудлыг амжилттай шийдвэрлэнэ. Гэхдээ ачааллаа тохируулах нь чухал.

БУМБА - (1/20-2/18)
Гэрээ хэлцэл байгуулах, худалдаа арилжаа эрхлэх, шинэ эд зүйл худалдан авахад тохиромжтой. Харьцаа холбоогоо өргөжүүлэх, мэдээлэл туршлага солилцох аялалд явах, шинэ мэдлэг мэргэжил эзэмшихэд ээлтэй.

ЗАГАС - (2/19-3/20)
Зоримог алхам хийхээс зайлсхийх өдөр. Идэвхитэй үйл ажиллагаа үр дүнтэй биш. өдрийн эхний хагаст өөрийн боломж чадварт хайнга хаыдсанаас алдах магадлал буй. Үдээс хойш шинэ мэдээ дуулна. Найз нөхөд, ойр дотны хүмүүстэйгээ үдшийг өнгөрөөхөд ээлтэй сайн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025