Урин дулааны цаг ирж буйтай холбоотойгоор хулгайн хэрэг өсөх хандлагатай байна. Нэн ялангуай зуслангийн айлууд болон гэрээ эзэнгүй орхиод лагер, зусландаа явсан айлуудыг тонох явдал буурахгйү байгаа юм.
Тухайлбал, өчигдөр л гэхэд ХУД-9 “Хорооны хойно баригдаж байгаа барилгад 04-р сарын 23-наас 05-р сарын 07-ны хооронд хулгай орсон байна” гэсэн мэдээллийг 05-р сарын 07-ны 12:08-д авч, шалгахад: ХУД-9. “Чансаа-Хан-Хөхий холдинг” компаний барилгын 1-р давхрын цонхыг, ХУД-... тоотод суух Ж.Г /эр.55н/ /ХУДЦХ-2/ хагалж, БНХАУ-д үйлдвэрлэсэн паарны радиатор 20-ыг хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн ХУДЦХ-2 шалгаж байна.
2.БЗД-14 / / “Sky Town” хотхоны “Номин” дэлгүүрт 05-р сарын 06-ны 12:00 цагийн орчимд гар утсаа алдлаа” гэсэн мэдээллийг 12:35-д авч, шалгахад: СБД-11... тоотод суух Б.О /эм.29н/-ийн халааснаас “SANSUNG NOTE-4” гар утсыг БЗД-21. ... тоотод суух Ш.Э Э /эм.33н/ хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн БЗДЦХ-1 шалгаж байна.
3.БЗД-5 “52-р цэцэрлэгийн манаачийн байрнаас гар утсаа алдлаа” гэсэн мэдээллийг 05-р сарын 06-ны 14:58-д авч шалгахад: Тус цэцэрлэгийн манаач ажилтай ….. тоотод суух, Б.Б /эр,47н/-ын Samsung J-7 гар утсыг БЗД-... тоотод суух П.Т /эр,48н/ хулгайлсныг шуурхай илрүүлэн БЗДЦХ-2 шалгаж байна.
Сэтгэгдэл байхгүй байна