
Солонгосын гоо сайхны ертөнц ямар ч арьс арчилгааны мэргэжилтэн, арьсаа байнга гоёж, арчилж байдаг дурлагсдыг ч хүртэл залхааж орхих тийм их хэмжээний бүтээгдэхүүн долоо хоног тутам шинээр үйлдвэрлэж байдаг. Тиймээс үнэхээр бусдаас содон, илүү үйлчилгээтэй бүтээгдэхүүн л биш бол тэр болгон хүн сонирхохоо больсон гэж хэлж болно. Тэгвэл саяхан Солонгосын нэгэн эрдэмтэн арьсыг цайруулах үйлчилгээтэй витамин C бүтээжээ. Энэхүү бүтээгдэхүүнийг туршиж үзсэн хүмүүс хэдхэн долоо хоногийн дараа үнэхээр үр дүнгээ өгч байгааг гайхан ярьцгааж байгаа гэнэ.
Уг бүтээгдэхүүнийг Vitabrid C12 гэж нэрлэдэг бөгөөд та бидний мэддэг Витамин C -г илүү боловсронгуй болгосон хувилбар гэж хэлж болохоор юм байна. Сөүл хотын Эхва эмэгтэйчүүдийн их сургуулийн химич Др. Жин Хо Чоу энэхүү витаминыг боловсруулсан ба Vitabrid C12 нь арьсанд нэвтэрч 12 цагийн турш тасралтгүй тархсаар үйлчилгээгээ үзүүлж эхэлдэг ажээ.

Vitabrid C12 -ыг хэрэглэхдээ хоёр дуслыг арьс арчилгааныхаа бүтээгдэхүүнд эсвэл алган дээрээ дусаан бүлээн устай хольж нүүрэндээ иллэг хийх маягаар түрхэж хэрэглэх юм байна. Ингээд долоо хоногийн дараа гэхэд таны арьс эрүүлжиж сарын дараа гэхэд мэдэгдэхүйц цайж илүү толигор болсон байх болно.
Сэтгэгдэл байхгүй байна