Дэлхийн хамгийн шилдэг рок оддын гэрлэлтүүд

Шинэхэн гэрлэсэн хосуудын тухай төсөөлөлд рок оддын төрх төдийлөн буудаггүй. Тэд өөрсдийгөө үргэлж бусдаас онцгой, өвөрмөц хэв маягаар илэрхийлж байдаг учраас тэдний хуримын ёслол ч мөн бусдаас онцгой, шинэлэг болж байдаг гэдэгт эргэлзэх хэрэггүй юм.

Элвис болон Приссилла Прэсли

Элвис болон Приссилла 1967 онд буюу урт өтгөн үс ид моод болж байх үед хуримаа хийж байжээ. Приссилла тухайн үед 21 настай байсан бөгөөд түүний бууфант засалтаар зассан үс, нүдээ тас хараар будсан байдал нь гарцаа байхгүй 60-аад оныг санагдуулж байгаа юм. Тэдний хурим түүхэнд хамгийн сүрлэг бөгөөд дэгжин хуримуудын нэгээр тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

Жон Кэйл болон Бэтци Жонсон

Америкийн алдарт рок хамтлаг The Velvet Underground -ыг үүсгэн байгуулагчдын нэг Жон хөгжилтэй сэргэлэн загвар зохион бүтээгч Бэтцитэй Нью-Йорк хотын төвд байрлах Вархолын музейд хуримаа хийж байжээ. Тэдний хуримын ёслол 1968 оны underground хэв маягаар болж байсан бөгөөд Бэтци час улаан өнгийн хүрэм өмссөн байсан бол Жон Битлз стиллээр үсээ засуулсан байсан юм.

Жонн Лэннон болон Ёоко Оно

Жонн, Ёоко нарын хурим тэдний цав цагаан хослол өмсөх хоббиг илтгэн харуулж байсан юм. Мөн боломж л олдвол өөрсдийгөө сурталчлах дуртай хосуудын маань хуримын зураг тэдний хамтран гаргаж байсан Wedding Album цомгийн нүүрэнд хэвлэгдэж байжээ. Тэд 1969 онд гэрлэсэн юм.

Пол болон Линда МакКартни

Пол Линда хоёрын хурим ямар ч ёслолын хувцас, даашинзгүй болж байжээ. Тэд 1969 онд гэрлэсэн бөгөөд Линда хурим дээрээ улбар шар өнгийн хүрэм өмссөн байсан бол Жон цэцгийн дэлбээгээр үсээ чимэглэсэн байжээ.

Бианка болон Мик Жаггер

Дэлхийн хамгийн дэгжин хосууд хуримаа яаж л бол яаж хийж болно шүү дээ. Тэд хуримынхаа ёслолд ижилхэн хүрмийг хослуулан өмссөн байжээ. Тэдний хурим 1971 онд Францын Сэйнт Тропец хотод болж байжээ.

Дэвид Бави болон Иман

Туранхай Цагаан Дьюк хочит Дэвид Бави 1991 онд супермодел Имантай гэрлэжээ. Тэдний хурим тун энгийн болж байсан гэдэг. Иман цагаан даашинз, урт цагаан бээлий өмссөн байсан бол Дэвид хар хослолтойгоо яг л хуримын бялуун дээр байдаг жижиг баримал шиг харагдаж байсан юм.

Гвэн Стифани болон Гэвин Россдэйл

Гвэний 2002 онд Буш хамтлагийн дуучин Гэвин Россдэйлтэй хуримаа хийж байхдаа өмссөн даашинз уламжлалт хуримын цагаан даашинз болон ихэвчлэн сүйт бүсгүйн найзуудын өмсдөг ягаан даашинзыг хослуулсан мэт харагдаж байсан юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025