Төрийн банкны орлогч захирал асан Т.Дорждэрэмд ял оноолоо
2017/05/06

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 139 дугаар шийтгэх тогтоолоор /Төрийн банкны орлогч захирал асан/ шүүгдэгч Т.Дорждэрэмийг бусдаас их хэмжээний хээл хахууль авсан, шүүгдэгч Ц.Алтансүхийг бусдад хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутган шүүжээ.

Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268,2-т зааснаар шүүгдэгч Т.Дорждэрэмийг 1,000,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хорих ялаар, мөн хуулийн 269 дүгээр зүйлийн 269,1-д зааснаар шүүгдэгч Ц.Алтансүхийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9,792,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн байна.

Мөн Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49,2-т зааснаар шүүгдэгч Т.Дорждэрэмээс 25,000,000 төгрөг хурааж, төрийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин