ХОНЬ - (3/21-4/19)
Гэрээ хэлцэл байгуулах, худалдаа арилжаа эрхлэх, шинэ эд зүйл худалдан авахад тохиромжтой. Харьцаа холбоогоо өргөжүүлэх, мэдээлэл туршлага солилцох аялалд явах, шинэ мэдлэг мэргэжил эзэмшихэд ээлтэй. Бусдад муу санах, шүүмжлэх нь танд гай болно.
ҮХЭР - (4/20-5/20)
Өдрийг гэр бүлдээ зориулна. Энэ өдөр нь засвар хийх, барилга байшин барих, орон гэрээ янзлахад ээлтэй. Ганц бие хүнийг романтик учрал хүлээж байна. Санхүүгийн асуудалд хянуур хандаж, алдагдлаас сэргийл.
ИХЭР - (5/21-6/21)
Өөртөө зориулах өдөр. Өдрийг гэр бүл, ойр дотны хүмүүсийн хүрээнд өнгөрөө. Эрүүл мэнд, гоо сайхандаа санаа тавь. Бусдын түрэмгийлэлд өртөж болзошгүй тул буйд зэлүүд газраар бүү яв.
МЭЛХИЙ - (6/22-7/22)
Амар амгалангийн өдөр. Хүмүүсийн сэтгэлгээнд философич хандлага ноёрхоно. Амьдралын мөн чанарт нэвтрэхийг хүсвэл бясалгал хийх, эзотерик ном зохиол унш. Санхүүгийн асуудлаа шийдвэрлэх, өр төлбөрөө барагдуулахад сайн.
АРСЛАН - (7/23-8/22)
Хуучин харьцааа холбоогоо бэхжүүлэхэд санаа тавь. Ер нь юуг хэрэглэх, эс хэрэглэхээ зөн билигтээ захирагдан шийдвэрлэ. Эерэг энергээр бие сэтгэлээ цэнэглэхэд анхаарах нь зүйтэй. Холын аянд гарах, аяллаар явах ээлтэй.
ОХИН - (8/23-9/22)
Ажил амьдралаа төлөвлөх, бие сэтгэлээ ариусгах, худалдаа арилжаа хийх, анд нөхөр бололцох, садан төрлийндөө зочлох зэрэг үйлд сайн. Өдрийн эхний хагаст аливаа санаачлага амжилттай хэрэгжинэ. Орон гэрээ тохижуулах, байр сууцаа өөрчлөхөд санаа тавьбал үр дүнтэй. Үдшийг дотны хүмүүстэйгээ өнгөрөө.
ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Мэдлэг боловсролын өдөр. Өдрийн эзэн одны үрээр сурч боловсрохтой холбоотой бүх үйл ажиллагаа бүтэлтэй байна. Бие, сэтгэлийн ариуныг сахивал үйлс аяндаа бүтнэ. Аливаад аз сорих, бодлогогүй шийдвэр гаргах, бусдыг сохроор дагахыг цээрлэ. Ажлаа хугацаанд нь дуусгахын төлөө хичээ. Санхүүгийн ажиллагаа орлоготой байна.
ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Хариуцлагатай өдөр. Хэрвээ та шийдэмгий, идэвхитэй байвал амжилтад заавал хүрнэ. Ажил хэрэгч хөдөлмөрч хүмүүсийн хувьд бүх боломж нээлттэй байна. Аливаад чин сэтгэлээсээ хандаж, юунаас ч битгий ай. Идэвхитэй, шинэчлэгч хүмүүс амжилтанд хүрнэ. Судлаач шинжээч, жүжигчдийн хувьд маш сайн өдөр.
НУМ - (11/22-12/21)
Хүнд, амаргүй өдөр. Гэхдээ энэ нь муу өдөр гэсэн үг биш юм. Шинэ мэргэжил эзэмших, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, санхүүгийн асуудлаа шийдвэрлэх, худалдааны хэлцэл тохиролцоонд хүрэх, шинэ эд худалдан авахад сайн. Эрүүл агаарт гарч алжаалаа тайлбал эрч хүч нэмэгдэнэ.
МАТАР - (12/22-1/19)
Хүнд өдөр тул бүхий л чухал ажлыг хойшлжуулж, амар тайван байхыг хичээ. Машин тэрэг барихдаа болгоомжгой бай. Оюуны хөдөлмөр эрхлэгчид тэр дундаа судалгаа шинжилгээний ажилтнууд, зохиолч, яруу найрагчид бүтээл арвинтай байна.
БУМБА - (1/20-2/18)
Амьдралын эрч хүчээр тэтгэгдэх өдөр. Мэргэжлийн хүрээнд төлөвлөсөн ажил, товлосон уулзалтууд амжилттай хэрэгжинэ. Ганц бие хүний хуввд таатай учрал тохиох буюу сонирхолтой хүнтэй танилцана. Санхүүгийн байдал сайн байна.
ЗАГАС - (2/19-3/20)
Сэргэлэн хүмүүст ээлтэй. Шинэ гэрээ хэлцэл байгуулах, холын замд гарах, шинэ ажил төлөвлөхөд сайн. Спортоор хичээллэж. бие махбодоо чийрэгжүүлэхэд анхаар. Ажил төрөлдөө санаачлагатай байх нь амжилтын үндэс.
Сэтгэгдэл байхгүй байна