Г.Маралмааг хүчиндсэн гэх цагдаа өөрийгөө боймилсон байдалтай олджээ
2017/05/05

Одоогоос нэг жилийн өмнө дөрвөн настай дагавар охиноо хөнөөсөн хэрэг гарч нийгмийг сэрдхийлгэсэн.  Энэ хэргээр ял сонссон Г.Маралмаа ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа юм. Шүүхийн шийдвэрээр охины аав болох Т.Цогтод 20 жил, харин Г.Маралмаад 23 жилийн хорих ял оноосон билээ. Тэгвэл цагдан хорих ангид хоригдож буй Г.Маралмаа гомдол гаргасан байна. Тэрбээр Баянзүрх дүүргийн шүүхийн байранд хэргийн материалтай танилцаж байх үеэрээ "Цагдаагийн албан хаагчид хүчиндүүлсэн" гэж гомдол мэдүүлсэн талаар зарим хэвлэлүүд онцлоод байна. 



Тодруулбал, Г.Маралмаа "Хүлээлгийн өрөөний халуун усны өрөөнд цагдаа, дэслэгч Б-д хүчиндүүлсэн" гэж гомдолдоо дурьджээ. Гомдлын дагуу холбогдох албаны хүмүүс очиж камерийн бичлэг, үзлэг зэргийг хийж, гэрчүүдээс мэдүүлэг авсан аж. Мөн хүчиндсэн гэх цагдаагийн албан хаагч Б-гээс тайлбар мэдүүлэг авсан байна. Харин Б нь "Хүчиндсэн асуудал байхгүй. Толгой өвдөөд байхаар нь өрөөндөө оруулж толгойгоо л бариулсан" хэмээн мэдүүлжээ. Дэслэгч Б-ийн тайлбарыг хамт байсан цагдаа ч нотолж байгаа аж.  Г.Маралмаагийн гаргасан гомдлын дагуу уг хэргийг Мөрдөн байцаах албаны Тусгай субьектын хэлтэст шалгаж байгаа юм байна.

Харин хүчиндсэн гэх цагдаагийн албан хаагч энэ хэргийн дараа"ийм муухай хэрэгт гүтгэгдсэндээ гомдолтой байна"хэмээгээд амиа хорлосон гэж зарим эх сурвалж мэдээллээд байгаа юм.

Тэгвэл уг хэргийн талаар холбогдо албаны эх сурвалжаас тодруулахад "2017 оны дөрөвдүгээр сарын 28-нд энэхүү мэдээллийг аваад манай тусгай субьектээс үйлдсэн гэмт хэргийг шалгах хэлтэс, Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэстэй хамтарсан шалгалт явуулсан.  Харин хэрэгт шалгагдаж байгаа иргэн Б нь Сүхбаатар дүүрэгийн 13-р хороонд байх гэртээ өөрийгөө боймилсон байдалтайгаар амь насаа алдсан. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа.  Мөрдөн байцаалт явагдаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээллэх боломжгүй" гэв.

Д.Дуулим

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (2)

  • unen
    ядарсан эмэгтэйг дээрэлхсэн эрэгтэй ялаа өөртөө оноож дээ
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин
    ichsen hun, hun alna gegch bolj dee
    2017 оны 05 сарын 07 | Хариулах
Сонин хачин