
Испанийн дизайнер Жерард Рубио сүлжих технологи болон, дижитал буюу компьютерын технологийг хослуулан хүмүүс өөрийн хүссэн загвараар хувцас урлаж болох машин бүтээжээ. Тэрээр энэхүү машинаа Kniterate хэмээн нэрлэсэн бөгөөд та бүхний мэдэх 3D принтерийн ажиллагаатай адил зарчмаар компьютер дээр бүтээсэн загварын дагуу хувцас сүлжиж гаргах юм байна. Уг машиныг ашиглан та ороолт, малгай, цамц зангиа зэргийг урлаж болохоос гадна гутал, пүүз урлах боломжтой.


Машин оёх, сүлжих үйлдлийг ямар ч хүний оролцоогүй маш нарийн гүйцэтгэх бөгөөд танаас зөвхөн хувцасны загвар гаргах бүтээлч сэтгэлгээг л шаардах гэнэ. Энэхүү машин нь одоогоор 5000 ам.долларын үнэтэй худалдаалагдаж байгаа юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна