Төмсний шүүсээр үсээ хурдан ургуулах арга
2017/05/05

Үсээ байнга сэнсдэж, индүүдэх, буруу самаар самнах, наранд хамгаалалтгүй явах, үсэндээ хангалттай тэжээл өгөхгүй байх гээд бидний анзаардаггүй маш олон зүйлээс болж  бидний үс өнгөө алдаж, хугарч гэмтдэг. Ийм ч учраас үсээ зөв арчлах нь зайлшгүй чухал зүйлийн нэг юм.

Гэрийн нөхцөлд бэлтгэх боломжтой үс ургуулах хялбар арга нь таны мөнгийг хэмнэхээс гадна ямар ч хор нөлөөгүй юм

Төмс нь кальци, төмөр, кали, уургаар баялаг тул үсийг биежүүлж, ургуулдаг.

Орц:

Төмсний шүүс- 1 аяга

Өндөг- 1 ширхэг

Зөгийн бал- бага зэрэг

Төмсний шүүсээ/ Төмсөө түүхийгээр нь блендердэнэ.Төмсний шүүс гаргаж авахын тулд зөвхөн өөрийнхөө жинхэнэ өнгөөрөө байгаа төмсийг сонгох хэрэгтэй. Жинхэнэ өнгө гэдэг нь байгалаараа цайвар бор, улаавтар ямар ч сэвгүй, соёолоогүй төмсийг хэлнэ. Ногоорсон болон соёолсон төмсөнд хорт бодисууд ихээр агуулагддаг/  өндөг, зөгийн балтайгаа хольж, маш сайн хутгана. Зуурмагаа үсэндээ түрхээд 2 цаг байлгасны дараа үсээ зайлна. Дараа нь зөөлөн шампунаар угаана.

Энэ арга нь үс нь шингэрч байгаа хүмүүст маш тустай.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин