
Энэ оны наймдугаар сарын 31-нд Диана гүнжийн автомашины осолд орж харамсалтайгаар амь үрэгдсэний 20 жил тохионо. Уг үйл явдалд зориулан HBO телевиз Диана гүнжийн бодит амьдралын тухай баримтат киног албан ёсоор гаргах төлөвлөгөөтэй байгаа тухайгаа мэдэгджээ. Уг кинонд голдуу түүний хүүхдүүдийн ээжийнхээ тухай ярих ярилцлага, хүүхдүүдийнх нь нүдэнд Диана хэрхэн харагддаг байсан тухай гарах бөгөөд мөн Ханхүү Уиллиам, Ханхүү Харри нар болон Кэмбрижийн Гүн нарын сэтгэгдэл багтах гэнэ.
"Уг кино маань Диана гүнжийн өмнө нь хэн ч харж байгаагүй талуудыг түүнийг хамгийн сайн мэдэх хоёр хүний нүдээр харуулах болно" хэмээн киноны ерөнхий найруулагч Ник Кэнт хэлжээ. Ханхүү Харри болон Уиллам нараас санал бодлоос гадна кинонд Диана гүнжийн аугаа их тусч сэтгэл, сайн үйлсийн төлөө хийж байсан хүмүүнлэгийн ажлууд зэргээс гадна түүний өмнө нь олны өмнө гарч ярилцлага өгч байгаагүй хамгийн дотнын найзууд, гэр бүлийн гишүүдийн ярилцлагууд багтжээ.
HBO телевиз одоогоор уг киноныхоо нээлтийн өдрийг зарлаагүй байгаа. Гэсэн ч энэ зун Диана гүнжийн тухай баримтат маш олон кино гарах ба Америкийн алдарт ABC телевиз, People сэтгүүлийн хамтарсан People's Princess нэртэй баримтат кино наймдугаар сард гарах юм байна.
Б.Бямбаням
Сэтгэгдэл байхгүй байна