“Гэр интернэт”-ийн төхөөрөмжийг ҮНЭГҮЙ өгдөг болжээ

“Гэр интернэт”-ийн төхөөрөмжийг үнэгүй авах болсон тухай мэдээлэл сошиал ертөнцөд трэнд болж байна гэхэд хилсдэхгүй. Тиймээс сэтгүүлч миний бие уг үйл явдалтай холбогдуулан өөрийн судалж, мэдсэн зүйлсээ та бүхэнд хүргэж байна.

Нээлтээ хийснээс хойш зөвхөн Юнителийн хэрэглэгч 0₮, Юнивишн, ДДЭШ ТВ-ийн хэрэглэгчид 100мянган төгрөг, бусад хэрэглэгчид 300мянган төгрөгөөр уг төхөөрөмжийг авдаг байсан бол өнөөдрөөс эхлэн Мобиком, Скайтел, Жи-Мобайл гэх мэт аль ч үүрэн операторын хэрэглэгч, Монгол улсын бүх өрх ҮНЭГҮЙ АВДАГ БОЛЖЭЭ.

Үнэгүй төхөөрөмж авахын тулд та оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хамт Юнителийн өөрт ойрхон салбарт очин, 24 сарын гэрээ байгуулаад л авах боломжтой. Иймээс гэртээ “Гэр Интернэт”-тэй болоход танд 20 минут л хангалттай юм байна.

Тодруулж хэлэхэд, Хөдөө орон нутаг, гэр хороолол болон лагер зусланд Wi-Fi интернэт ашиглаж байгаагүй бидэнд хэрэглээний хувьсал авчирсанд “Гэр интернэт” үйлчилгээг хэрэглэж байгаа хүмүүс ам сайтай байдаг. Гол нь Монгол орон даяар Юнителийн 4G сүлжээ нэвтэрсэн бүх газар та гэртээ “Гэр Интернэт”-тэй болж болно.

Өнөөдрөөс эхлэн “Гэр Интернэт”-тэй болохыг хүссэн айл өрх бүр Юнителийн дугаар барьдаггүй ч төхөөрөмжөө үнэгүй авч, гэртээ интернэт ертөнцөөр хязгааргүй аялж болох нь ээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025