
Канадын Ванкүүвэр хотын Big Star Sandwich нэртэй түргэн хоолны газрын ажилчид хайртай жүжигчинтэйгээ уулзахын тулд нэгэн өвөрмөц аргыг сэджээ. Тэд жүжигчин Лиам Нийсонг тус хотод Hard Powder хэмээх шинэ киноныхоо зураг авалтыг хийж байгаа мэдмэгцээ рестораныхаа үүдэнд "Лиам Нийсон энд үнэгүй хоол идсэн" гэсэн бичигтэй самбар байрлуулсан байна. Самбарын нөгөө талд түүний алдарт "Taken" буюу Олзлогдсон киноны нэрийг ашиглан "Орж ирээд манай хачиртай талхнуудад олзлогдоорой" гэсэн утга бүхий үг бичжээ.
Тэд энэхүү самбараа мягмар гаригийн өглөө рестораныхаа үүдэнд тавьсан бөгөөд гайхалтай нь алдарт жүжигчин маань өдөр нь тус ресторанаар зочилж фэнүүддээ бэлэг барьсан байна. Тэр ресторанаас санал болгосон үнэгүй хоолыг идээгүй ч тэндхийн ажилчидтай зургаа авахуулж, гарын үсгээ дурсгал болгон өгчээ.

Сэтгэгдэл байхгүй байна