Сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхдүүд ахуйн хүрээний хий үнэрлэж мансуурах, цаашлаад амиа алдах харамсалтай хэргүүд гарсаар байна.
Тэгвэл энэ он гарсаар ийм төрлийн гэмт хэрэг цагдаагийн байгууллагад нэг бүртгэгджээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-ны өдөр өсвөр насны хүүхэд газ үнэрлэж, нас баржээ. Төв цэвэрлэх байгууламжийн орчимд 17-18 насны таван хүүхэд газ үнэрлэж байгаад нэг нь таталт өгч эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдсан гэдгийг эх сурвалж хэлж байна.
Эдгээр хүүхдүүдийн хоёр нь ЕБС-ийн сурагч, гурав нь оюутан бөгөөд дөрвөн хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа аж. Мөн энэ өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд 16-18 насны хоёр хүүхэд газ үнэрлэж байхад нь газ нь дэлбэрч гэмтжээ. Гэмтсэн хүүхдүүд одоогоор ГССҮТ-т эмчлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл байхгүй байна