"Зам тээврийн осолгүй сургууль" төслийн хүрээнд 5 дугаар сургуулийн баруун, зүүн хоёр талаар явган хүний замыг авто замаас тусгаарлан хайлаас мод тарих бэлтгэл ажил эхэллээ. Нийт 540 м зайд 8000 ширхэг хайлаас мод тарих ба ургамлан хашлага бий болгосноор Нэгдүгээрт: Хүүхдүүд явган хүний гарцтай хэсгээс бусад газраар машин замаар гарах боломжийг хязгаарлах Хоёрдугаарт: Ногоон байгууламж бий болгож, тоосжилт, машины утааг багасгах, орчны өнгө үзэмжийг нэмэгдүүлэх олон талын ач холбогдолтой юм.


Сэтгэгдэл байхгүй байна