Зургаан настай хүүхэд гал алдаж гэрээ шатаажээ
2017/05/02

Өчигдөр буюу 5-р сарын 1-ний өдрөөс 5-р сарын 2-ны өдрийн 05:00 цагийн хооронд нийслэлийн хэмжээнд нийт 78 гэмт хэрэг зам тээврийн ослын 350 хэрэг бүртгэгджээ. Эдгээрээс айлын гэр сууц шатсан гэх дуудлага мэдээлэл дөрөв иржээ.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн 21-р хороо, 127-р сургуулийн хойд талд айлын гэр шатжээ. Шалгалтын явцад, Бага Дарь Эхийн  задгайн тоот айлын, зургаан настай хүүхэд хоёр дүүгийн хамт гэртээ байхдаа галаа түлэхээр шүдэнз зурж гал алдан улмаар гэрээ шатаажээ. Энэхүү хэргийг харъяаллын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Мөн Сүхбаатар дүүргийн 16-р хорооны Бэлхийн тоотод гал гарч улмаар иргэн А-гийн таван ханатай гэр шатсан гэх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ. Иймд, иргэд бага насны хүүхдийг харгалзах хүнгүй үлдээхгүй байх, галын аюулгүй байдлаа хангаж болзошгүй эрсдлээс сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин