ингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Жигжидийн зусланд өчигдөр гал гарчээ. Галын улмаас 12 айлын хашааны газар, 2 байшин галд өртжээ.Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34, 10–р ангийн бүрэлдэхүүн очиж галыг унтраажээ. Гал унтраах анги очиход байшин, айлуудын хашааны шар өвс шатсан байдалтай байсан байна.

Хашааны шар өвсөө шатааж гал алдсаны улмаас 12 айлын хашааны газар, хоёр айлын байшин шатсан байна. Албан хаагчид шуурхай ажиллаж ойролцоох айлуудын байшинг гал түймэрт өртөхөөс урьдчилан сэргийлж, авран хамгаалж ажилласан гэдгийг Онцгой байдлын газраас мэдээлж байна.
Нийслэлийн Онцгой байдлын газраас гал түймэрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дүүргүүдийн ногоон бүсийн аж ахуй нэгж байгууллага, иргэдэд сэрэмжлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа хэдий ч хаврын хуурайшилтын үед зуслангийн чиглэлд энэ төрлийн дуудлага буурахгүй байгааг албаныхан онцоллоо. Энэ нь иргэдийн буруутай үйлдлээс болж байгаа аж.
Тэгвэл иргэдийн буруутай үйл ажиллагаанаас гал гарч, ногоон байгууламж болоод бусад иргэдийн эд хөрөнгө сүйдвэл 1-5 хүртэлх жилийн хугацаатайгаар хорих ял шийтгэдэг байна.
Сэтгэгдэл байхгүй байна