Нийслэлийн төрийн ба төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангийн элсэлтийг өнгөрсөн сарын 26-наас энэ сарын 15-ныг дуустал зөвхөн ажлын өдөр ажлын цагаар хийнэ. 2017-2018 оны хичээлийн жилд ЕБС-ийн нэгдүгээр ангид зургаан настай 32623 хүүхэд элсэх юм байна.
Энэ жил нэгдүгээр ангид 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс 2011 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлж байгаа бөгөөд таван настай буюу 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй байгаа аж.
Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй юм байна.

Сэтгэгдэл байхгүй байна