Интернетэд байдаг зөвлөгөөнүүд хэр үнэн бэ?
2017/05/01

Амьдрах ухаан, эрүүл мэнд зэрэг олон талын зөвлөгөө хүргэдэг Bright Side сайт интернетэд байдаг хоолны зөвлөгөөнүүдээс заримыг нь туршиж хэр үнэн болохыг нь мэдэхээр шийджээ. Ингээд тэрхүү туршилтуудтай танилцаж интернетэд байдаг зөвлөгөөнүүд хэр үр дүнтэй болохыг олж мэдэцгээе.

-Үрлэн улаан лоолинуудыг олноор нь голоор нь хуваахын тулд хоёр тавганы хооронд үрлэн улаан лоолинуудаа тавьж голоор нь хэрчинэ.

Үр дүн: Энэ зааврын дагуу улаан лоолинуудыг хэрчих нь тийм ч хялбархан ажил биш байв. Хэрвээ таны хутга маш хурц иртэй биш л бол энэ арга тийм ч үр дүнтэй биш юм шиг санагдсан. Учир нь улаан лоолийг тавгаар хавчиж байгаад хэрчиж эхлэхэд хамгийн эхэнд байсан хэсэг л амжилттай хэрчигдэж хойшлох тусам хэрчихэд төвөгтэй болж сүүлийн хэдэн улаан лоолийг хэрчиж чадалгүй өнгөрч байсан.

Дүгнэлт: Маш хурц хутга байхгүй бол үр дүнгүй

 

-Сүү болон шөл буцалж эхлэхэд дэврүүлж асгаруулахгүйн тулд модон хутгуур савны амсар дээр дамнуулан тавивал дэвэрч асгарахгүй.

Үр дүн: Сүү дэвэрч асгарч байсан бөгөөд модон хутгуур ямар ч нөлөө үзүүлээгүй.

Дүгнэлт: Энэ зөвлөгөө үр дүнгүй.

 

-Хамгийн хялбар аргаар аяган бялуу (cupcake) хийхийг тулд энгийн цайны аяганд тоортод орох орц материалуудаа хийгээд шарах шүүгээнд хийхэд л хангалттай.

Үр дүн: Бялуу хийхдээ бид нэг ширхэг өндөг, бага хэмжээний гурил, элсэн чихэр болон какао ашигласан. Сонирхолтой нь бялуу маань тун дажгүй амттай болсон ч харагдах байдлын хувьд төсөөлсөн хэмжээнд хүрээгүй. Гэсэн ч орцын чанараас шалтгаалан илүү гоё, илүү амттай хийж болох нь тогтоогдсон.

Дүгнэлт: Үнэхээр үр дүнтэй зөвлөгөө.

 

-Хөлдөөсөн усан үзэм ашиглан дарсыг хөргөх

Үр дүн: Хөлдөөсөн мөс нь дарсанд хайлж усархаг амт муутай болгодог бол хөлдөөсөн усан үзэм ашигласнаар дарсыг мөснөөс ялгаагүй хөргөхөөс гадна илүү үзэмжтэй харагдуулж байсан.

Дүгнэлт: Үр дүнтэй

 

-Савтай зайрмагаа хөргөгчид хөлдөөхийн өмнө гялгар уутаар битүү баглаж хөлдөөвөл илүү зөөлөн, хөлдсөний дараа хутгаж авахад хялбар болдог.

Үр дүн: Хөлдөөгчид савтай зайрмагийг удаан хадгалах нь зайрмагийг хатааж шууд идэхэд төвөгтэй болгодог. Улмаар хөлдөөгчөөс гаргаад хэсэг хайлуулсны эцэст идэх боломжтой болдог бол энэ аргыг хэрэглэснээр зайрмагийг хөлдөөгчид удаан байлгасан ч зөөлөн, гаргаад шууд идэхэд боломжтой болсон юм.

Дүгнэлт: Үнэхээр хэрэгтэй зөвлөгөө

 

-Сармисыг хурдан арилгахын тулд шилэн сав, аяганд хийгээд сайтар сэгсэрнэ.

Үр дүн: Бас нэг хэрэгтэй зөвлөгөө. Олон хумс сармисыг нэг нэгээр нь арилгахын оронд энэ аргыг хэрэглэвэл цаг хэмнэнэ. Хамгийн гол нь сармисны толгойг хэрчиж авсан байх ёстой. Үгүй бол хэчнээн сэгсрээд ч нэмэргүй юм.

 

-Хэрчсэн алимыг борлож өнгөө алдахаас сэргийлэхийн тулд нимбэгийн хүчил ашигла.

Үр дүн: Хэрчсэн алим дээр нимбэгийн багахан хүчлийг түрхэхэд маш гайхалтай үр дүнг үзүүлсэн юм. Алим өнгөө алдаагүй бөгөөд илүү цагаан өнгөлөг харагдаж байсан.

 

-Гадил жимсний ишийг гялгар уутаар ороож муудахаас сэргийлнэ.

Үр дүн: Энэ туршилтыг хийхийн тулд бид хоёр гадил жимсний нэгнийх нь ишийг гялгар уутаар ороож нөгөөг нь зүгээр орхисон юм.  Гурав хоногийн дараа гадилуудыг үзэхэд хоёул ялгаагүй муудсан байсан юм.

 

-Өндөгний цагааныг нь дотор талд, шарыг нь гадна талд нь гаргаж чанахын тулд скотчоор ороож оймс болон шилэн оймсонд хийгээд сайтар эргүүлнэ. Ингэснээр өндөгний дотор хөдөлгөөн явагдаж шар нь гадна талдаа гарах юм. Эргүүлсний дараа скотчийг хуулалгүй өндгөө чанана.

Үг дүн: Энгийн гэрийн эзэгтэй нарын хийж чадах зүйл биш л болов уу. Оймсонд хийсэн өндгийг шар, цагааных нь байр солигдтол хурдтай эргүүлэхийн тулд маш их хүч гаргах хэрэгтэй. Мөн дээрээс нь ингэж удаан эргүүлсэн өндгийг чанасны дараа хальс нь хуурахгүй зовоож байсан. Магадгүй хүчтэй, тэвчээртэй хүмүүс л энэхүү зөвлөгөөг хэрэгжүүлж чадах байх.

 

-Нарийн ногоог муутгахгүйн тулд багцалж аягатай усанд хийгээд гялгар уутаар нь битүүлнэ.

Үр дүн: Бид хоёр багц нарийн ногоог аяганд хийн нэг аяганд нь ус хийж уутаар бүтээн өрөөнд хэд хонуулсан юм. Үр дүн нь гайхалтай байсан бөгөөд уутаар бүтээсэн ногоо муудалгүй шинээрээ байсан.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин