Ерөнхийлөгчийн сунгаа ойртох тусам улс төрийн тогоо улаа бутран буцалж буй өдрүүд. Юун түрүүн намууд нэр дэвшигчээ тодруулах учраас одоохондоо өрсөлдөөн намын дотоодод ширүүн явж буй. Ялангуяа АН нэрээ дэвшүүлэх сонирхолтой кандидатуудынхаа тоо болон дотоод зөрчилдөөн, нууц дайнаараа бол тэргүүлж байна. Юун УИХ-ын сонгууль цаашаа, Н.Алтанхуяг, Х.Баттулга, Д.Дорлигжав, Р.Амаржаргал, Э.Бат-Үүл нарын нэр яригдаж, эднээс Н.Алтанхуяг, Х.Баттулга, Д.Дорлигжав гурав хамгийн хүчтэй сурталчилгаа явуулж, мөнгө хөрөнгө ч нэлээдгүй цацаж байгаа. Эдэн дундаасаа үнэхээр их улайран зүтгэж буй нь “Женко” Х.Баттулга. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар өвдөг шороодож үзээгүй Баянхонгороосоо ялагдал хүлээсэн хэрнээ өөртөө итгэлтэй байгаа нь сайхан. Тэрээр саяхан намынхаа гишүүдийн дунд 800 хүний бүрэлдэхүүнтэй нууц санал хураалга явуулахад Р.Амаржаргал тасархай нэгээр гарч ирж, мань эрийг багагүй сандаргасан байна. Нууцын нууц эл судалгааны дүн мань эрийг бүр их хурцалж, баруун солгойгүй мөнгө цацаж эхэлсэн юм байх.
Сэтгэгдэл (8)