Өнгөрсөн онд Холбооны мөрдөн шалгах товчоо 35,000 гомдол, мэдээлэл хүлээн авч, 23,000 хэрэг үүсгэн, шалгасан байна.
Энэ талаар Санкт-Петербург хотод болсон ОХУ, Белорусь, Армени улсын Мөрдөн шалгах хорооны дарга нарын уулзалтын үеэр ОХУ-ын мөрдөн шалгах товчооны дарга Александр Бастрыкин мэдээлжээ.
Тэрээр 13,5 мянган хэргийг эцэслэн шүүхээр шийдвэрлүүлж, түүнээс 57 хэрэг нь зохион байгуулалттай бүлэгтэй, 6 хэрэг нь гэмт бүлэглэлтэй тус тус холбоотой байсан гэж нэмж дурдсан байна.
Эх сурвалж: http://tass.ru/proisshestviya/4215852
Сэтгэгдэл байхгүй байна