Хандив цуглуулахын тулд 7 хоног дөрвөн мөчөөрөө явжээ

Том Харрисон гэх эр зургаан өдөр хагасын турш Лондон хотоор дөрвөн хөллөж явжээ. Тэрээр нийт 42 км замыг туулсан бөгөөд түүний гол зорилго нь "Горилл байгууллага" -д хандив цуглуулах байсан гэнэ. Ийм ч учраас тэрээр горилл сармагчин шиг хувцаслан дөрөвдүгээр сарын 22-ноос энэхүү хандивын марафоноо эхлүүлсэн байна.

"Өдөр бүр л надад хүндхэн марафон байсан. Өмнө нь би хамгийн хол нь 1.6 км газар дөрвөн хөллөж явж байлаа. Тиймээс эхний хэд хоног нэлээн их ядарч байсан. Марафоноо дуусгахдаа би их ядарсан байсан ч түүнээс илүү баяртай байна. Одоо хамгийн түрүүнд би энэ гориллын хувцсаа цэвэрлэх хэрэгтэй байна. Би яг л сармагчин шиг үнэртэж байгаа байх"  хэмээн тэрээр ярьжээ.

Том энэхүү марафоноороо 1.500 орчим фунт цуглуулж хандивлах төлөвлөгөөтэй байсан ч одоогийн байдлаар түүнд 26,000 фунт цуглачхаад байгаа гэнэ. Энэ тухай тэрээр "Энэ үйлдэл маань дэлхий даяар ийм олон хүнд хүрсэнд итгэж чадахгүй нь. Гэхдээ маш сайхан байна" гэжээ.

Том Харрисонг хүмүүс Ноён Горилл гэж дуудах болсон бөгөөд тэрээр цагдаагийн офицер, хоёр хүүхдийн аав юм байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025