Өмнөговь аймгийн иргэдийн дунд зохион байгуулж буй насанд хүрэгчдийн аврага шалгаруулах нээлттэй тэмцээн 4 дүгээр сарын 29 нд Даланзадгад хотноо нээлтээ хийлээ.
Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Н.Амарзаяагийн урилгаар Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Ж.Батсуурь, Аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, аймгийн орлогч дарга С.Мөнхбаяр, Х.Батболд, Тамгын газрын дарга Ө.Баянмөнх, арван таван сумын Засаг дарга, волейболын тэмцээнийг ивээн тэтгэдэг аж ахуй нэгжүүдийн төлөөлөл зэрэг 40 гаруй хүн оролцлоо.
Тэмцээнд 8 сумын 300 гаруй тамирчдаас бүрдсэн 38 баг өрсөлдсөнөөс одоогоор медалын төлөөх тоглолтууд явагдаж байна.

Сэтгэгдэл байхгүй байна