Билл Гэйтс өдрийн 5000 төгрөгийн орлоготой байсан бол юу хийх байсан бэ?

Дэлхий дээр долоон хүн тутмын нэг нь буюу нэг тэрбум гаруй хүн өдрийн 2$ буюу ойролцоогоор 5000 төгрөгийн орлоготой амьдардаг гэсэн судалгаа байдаг. Үүнээс болж олон хүн өлсөж, зовж амь үрэгдэж байдаг билээ.

Тэгвэл нийт 87 тэрбум ам.долларын хөрөнгөтэй дэлхийн хамгийн баян хүнээс өдөрт 2$ -ын орлоготой байсан бол яаж амьдрах байсан бэ гэж асуухад юу гэж хариулах бол?

"Энэ асуултад яг тохирсон ганц хариулт гэж байхгүй болов уу. Дэлхийн улс орон бүрд ядуурлын төвшин харилцан адилгүй шүү дээ. Гэхдээ би байгууллагынхаа тусламжтай гадаадын орнуудад ажлаар явж байхдаа амьжиргааны төвшин бага орны хүмүүс тахиа маш ихээр тэжээдэг болохыг олж мэдсэн. Миний бодлоор хэт ядуу хүмүүс тахиа тэжээх нь тэдний амьдралд тун хэрэгтэй" хэмээн Билл Гэйтс хариулжээ.

Түүний бодлоор тахиа тэжээх нь чухал ач холбогдолтой болохыг илтгэх хэд хэдэн шалтгаан байгаа гэнэ. Хамгийн түрүүнд тахиа худалдан авч тэжээхэд харьцангуй хямдхан, мөн өндөг болон махыг нь идэж болохоос гадна түүнийгээ худалдаж хөрөнгө хуримтлуулах боломжтой зэрэг нь хамгийн гол шалтгаанууд юм байна.

"Энэ хөгжилтэй сонсогдож байж магадгүй. Гэхдээ би тахиа тэжээх тухай үнэнээсээ ярьсан юм шүү" хэмээн дэлхийн хамгийн баян эрхэм маань сүүлд нь хэлжээ.

 

Б.Бямбаням

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025