Унтдаг фитнесс

Фитнесс дээрээ очоод хүнд дасгал хийж хөлсөө гаргаж ядрахын оронд зүгээр унтдаг бол яах вэ?

Дэвид Лоёд эрүүл мэндийн клуб ачаалал ихтэй ажиллаж, ядаргаанд байнга орж байдаг эцэг эхчүүдэд зориулан "napercise" буюу унтдаг дасгал нэртэй шинэ ангиа удахгүй нээхээр төлөвлөжээ. Энэ ангид та ямар ч дасгал хийх шаардлагагүй бөгөөд тусгайлан зассан тухтай орон дээр 45 минутын турш унтах гэнэ. Хамгийн гол нь та унтаж байх явцдаа илчлэг шатааж турах боломжтой гэнэ. Дэвид Лоёдын фитнесс мэргэжилтнүүд таныг унтаж байхад өрөөний температурыг багасгаж улмаар унтаж байхдаа илчлэг шатаах төвшинд аваачсанаар 45 минутад идэвхтэй дасгал хөдөлгөөн хийснээс ялгаагүй илчлэгийг шатаах боломжтой гэжээ.

Энэхүү унтдаг фитнессийн ангийн эхний элсэгчид маргаашаас бэлтгэлдээ орох гэнэ. Дэвид Лоёд клубийн хэвлэлийн төлөөлөгч: "Бидний судалгаагаар " эцэг эхчүүдийн 86 хувь нь байнга ядралын байдалтай байдаг хэмээн хүлээн зөвшөөрсөн. Энэ бол маш өндөр тоо юм. Нойр бол хүний биеийн эрүүл мэндэд маш чухал ач холбогдолтой. Шөнө бүрэн нойртой байх нь оюун ухааны болоод биеийн хүчний хувьд маш сайн эм болдог. Фитнессийн заалыг ороор дүүргэх нь эхлээд харахад мэдээж хүн бүрд эвгүй сэтгэгдэл төрүүлэх нь ойлгомжтой. Гэхдээ хэрвээ бидний хийж буй ажил үр дүнгээ өгөх юм бол бид илүү өргөн цар хүрээг хамруулж ажиллах төлөвлөгөөтэй байгаа" хэмээн мэдэгджээ.

Харин зарим хүмүүс үүний талаар "Ийм дэмий зүйлд мөнгө зарж байхын оронд гэртээ хүүхдүүдтэйгээ унтаж байвал хамаагүй дээр юм байна" гэх зэргээр санал бодлоо илэрхийлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025