Номын худалдаа өсөхөд хүүхдийн зохиол голлох үүрэгтэй

Орчин үед хүмүүс цаасан ном худалдаж авахаас илүү электрон буюу гар утас, компьютер зэрэг төхөөрөмж дээрээ унших боломжтой номыг худалдан авах нь ихэссэн. Гэсэн ч өнгөрсөн онд Их Британи улсад номын худалдаа зургаан хувиар өсөж, электрон номын худалдаа гурван хувиар буурсан гэсэн үзүүлэлт гарчээ. Энэхүү хэвлэмэл номын худалдаа өсөхөд хүүхдийн ном, зохиол чухал үүрэг гүйцэтгэсэн гэнэ. Өнгөрсөн онд хэвлэмэл номоос Их Британи улс нийт 3,5 тэрбум фунтийн орлого олсон нь дээд амжилтыг тогтоогоод байгаа юм байна.

Харри Поттер, Алиса гайхамшгийн оронд зэрэг хүүхдийн номууд борлуулалт маш өндөртэй байдаг. Хүүхдийн номын худалдаа өнгөрсөн жилд 34 хувиар нэмэгдсэн гэсэн тооцоо гарчээ. Үүнээс гадна фитнессийн холбогдолтой ном, өөрөө өөртөө туслах зөвлөгөөний ном зэргийг хүмүүс ихээр худалдан авчээ.

2015 онд насанд хүрэгчдэд зориулсан өнгөт номын худалдаа болон тухайн онд 150 жилийн ойгоо тэмдэглэсэн алдарт Алиса гайхамшгийн оронд ном хэвлэмэл номын худалдааг нэмэгдүүлж байсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025