Өнгөрсөн долоо хоногт Reddit сүлжээний хэрэглэгч Денвер Жоел өөрийн 72 настай эмээгийнхээ зургийг интернетэд байрлуулжээ. Уг зураг дээр түүний эмээ Жералдина 22 настай байсан бөгөөд Холливудын од Скарлетт Иоханссонтой усны дусал мэт адилхан байсан юм. Улмаар уг зураг цахим ертөнцөөр маш хурдтай тархаж алдарт жүжигчний сонорт хүрчээ. Иоханссон зургийг хараад хүмүүстэй санал нэг байгаа бөгөөд өөртэй нь тун адил байсанд гайхан Жералдина эмээд зориулж бичлэг хийн илгээсэн байна.

Бичлэгтээ тэрээр "Энэхүү бичлэгийг Жералдина эмээд зориулж байна. Жералдина, бид хоёр маш адилхан харагдаж байгаа тухай захидал, и-мэйлд надад маш ихээр ирсэн. Тиймээс би тэр зургийг харах хэрэгтэй байсан. Ээ бурхан минь гэж" хэмээн уулга алджээ. "Тэр зургийг авч байх үед та яг л өмхий хүрэн шиг согтсон байх шиг байсан. Би таны согтсон царайг хармаар байна. Би ч мөн танд согтсон царайгаа харуулж нэг үдшийг согттолоо ууж өнгөрүүлбэл ямар вэ?" хэмээн үргэлжлүүлэн ярьжээ.
Мөн тэрээр Жералдинаг удахгүй болох түүний инээдмийн шинэ кино "Rough Night" -ийн нээлтийн үйл ажиллагаанд урьж, Би таныг бааранд хүлээж байх болно хэмээн бичлэгээ дуусгажээ.
Энэхүү бичлэг Жералдина эмээд хүрсэн бөгөөд түүний ач Денвер "Манай эмээ түүний урилгыг сонсоод ёстой мэл гайхаж орхисон. Бид түүний урилгыг хүлээн авч эмээ маань тэнд очих болно" хэмээн мэдэгджээ.
Сэтгэгдэл (1)