ТОСК-ын дарга асан А.Гантулгыг цагдан хорьжээ
2017/04/27

ТОСК-ын дарга асан А.Гантулгыг өнгөрөгч Мягмар гаригт буюу энэ сарын 25- ны өдөр АТГ-аас баривчлан, 461-р ангид хорьжээ. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр баривчлан хорьсон бололтой.  Тодруулбал, тэрбээр Ардчилсан намын үед ТОСК-ын захирлаар томилогдсон бөгөөд ажиллаж байх хугацаандаа албан тушаалаа урвуулан ашигласан, улсын мөнгө шамшигдуулсан хэргээр саатуулагдаад байна.

News.mn мэдээллийн сайдад мэдээлснээр, “Үндэсний барилга консорциум” ХХК-ийн захирал Д.Цэндтэй 2013 оны арваннэгдүгээр сард хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ байгуулж их хэмжээний мөнгө олгосон аж. Харин нөгөө консорциум нь ямар ч ажил гүйцэтгээгүй гэх мэдээлэл байгаа юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин