Ц.Амгаланбаатар нарыг гяндан руу шилжүүлжээ

Улс төрийн нэрт зүтгэлтэн талийгаач С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр анхан болон давж заалдах шатны шүүхээс 24-25 жилийн ял сонсч, цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг чанга дэглэмтэй анги руу шилжүүлжээ. Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /ШШГЕГ/-аас  хоёр шатны шүүхийн тогтоолыг биелүүлж, Т.Чимгээг эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар анги руу, Ц.Амгаланбаатар Б.Содномдаржаа нарыг гяндан руу шилжүүлснээ албаны эх сурвалж мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025