Х.Бадамсүрэнгийн үнэтэй машины дуулианд шинэ баримт дэлгэгджээ
2017/04/26

“Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар очингуутаа 01 тоот тушаалаараа өөртөө 300 саяар машин худалдаж авч, 180 сая төгрөгөөр байраа тохижуулсан Х.Бадамсүрэнгийн талаар дахин ноцтой баримт дэлгэгджээ.  Тодруулбал, түүний тансаглалын шалтгаан Ц.Ням-Осор байсан гэх бор шувуу цахим орчинд түгж байна.

Эрдэнэт үйлдвэрийн өмнөх захирлын жил гаруйхны хугацаанд эдэлсэн “Lexus 570” машиныг ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осорт шилжүүлсэн нь шинэ баримтаар нотлогдлоо.  Өөрөөр хэлбэл, Ц.Ням-Осор өөрөө 570 унахын тулд Х.Бадамсүрэнгээр үйлдвэрийн хөрөнгөөс 300 сая төгрөг гаргуулан шинэ машин авахуулжээ.

Ийн Засгийн газрын чиглэлийг зөрчин байж, мөн Х.Бадамсүрэнг үйлдвэрийн захирлаар томилогдмогц машин авахуулсан нь олны анхаарлыг татаж, Х.Бадамсүрэн бол Ц.Ням-Осорын хүн гэх хардлагыг төрүүлээд байгаа юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    Дам архидалт, тамхидал гэдэг шиг дам хэлбэрээр машинтай болж дээ. Уг нь ЗГ автомашины тухай нилээд шийдвэр гаргасан. Хэрэгждэггүй юм болов уу
    2017 оны 04 сарын 26 | Хариулах
Сонин хачин