Согтуу жолооч ноцтой осол гаргалаа
2017/04/24

Улаанбаатар-Дархан чиглэлийн замд өнгөрсөн бямба гаригт зам тээврийн ноцтой осл гарчээ. Тодруулбал SM5 маркийн .... улсын дугаартай суудлын машин Улаанбаатараас Дархан чиглэлд явж байхдаа урсгал сөрж, урдаас нь ирж байсан  Голт маркийн суудлын автомашиныг мөргөсөн байна. Үүний улмаас Голт маркын машинд байсан гурван эмэгтэй гэмтэж, Борнуур сумын эмнэлэгт хүргэгдсэн байна.

Урсгал сөрсөн SM5 маркийн машины жолооч Э болон тус машинд зорчиж явсан хоёр эмэгтэй гурвуулаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    Энэ зам дээр жилд Ираны мөргөлдөний улмаас үхдэг хүнээс олон хүн үхдэг. Бараг шинээрээ ингэж эхэлсэн. Одоо улам нэмэгдсэн. Хаавал таарна.
    2017 оны 04 сарын 25 | Хариулах
Сонин хачин