Техник, технологийн хөгжилд томоохон хөрөнгө оруулагчдын нэг Гүүгл компани саяхан нэгэн сонирхолтой хэрэглүүрийг танилцуулжээ. Энэ нь AutoDraw нэртэй бөгөөд танд автоматаар зураг зурж өгөх гэнэ.
Өөрөөр хэлбэл та хоосон дэлгэж дээр хулганынхаа тусламжтай ямар ч хамаагүй дүрс зурах бөгөөд тэрхүү дүрсийг програм таньж танд тухайн дүрстэй хамгийн тохирох зургуудыг санал болгох юм. Уг санал болгох зургуудыг мэргэжлийн график дизайнерууд зурж програмд байршуулсан байдаг. Програм таныг зураас татах төдийд танд санал болгох зургуудыг харуулах ба та програмаас санал болгосон зургуудыг буулган авч үнэгүй ашиглаж болох гэнэ. Та бүхэн Гүүглийн AutoDraw сайт уруу энд дарж орон туршиж үзээрэй.
![]()




Сэтгэгдэл байхгүй байна