Зураач Аяа Кусикт тохиолдсон явдал түүнд алдарт зураач Ван Гогийн стилээр орчин үеийн элементүүдийг зурах санааг өгчээ.
Энэ бүхэн нэгэн боловсролын сайт түүний зурсан Эйфелийн цамхгийн зургийг алдарт Ван Гогийн бүтээл хэмээн эндүүрч олонд хүргэснээр болжээ. Сонирхолтой нь Эйфелийн цамхаг 1889 онд бүрэн дуусаж ашиглалтад орж байсан бол Ван Гог 1890 онд нас барж байжээ. Тухайн жилдээ Ван Гог Францын өмнөд хэсэгт амьдарч байсан учраас Эйфелийн цамхгийг нүдээр харсан байх магадлал бага юм.
Энэ бүхэн зураач бүсгүйд маань Ван Гог өөр юуг хараагүй өнгөрсөн бол гэсэн бодлыг төрүүлж үүнээс улбаалан тэрээр “Van Gogh Never” нэртэй цувралаа бүтээсэн байна. Ингээд та бүхэнд энэхүү цувралын гайхалтай бүтээлүүдээс хүргэж байна.
Spirited Away хүүхэлдэйн киноны No Face
Эйфелийн цамхаг
Тоторо
Пикачу
Чарли болон Снүүпи нохой
Бөгжний эзэн кино
Гарфилд муур болон Оди нохой
Фужи уул
Хятадын Цагаан Хэрэм
Араатны хаан арслан
Винни Пүүх болон Пиглет
Супер Марио тоглоом
Сүүлчийн ганц эвэрт
Стоунхэж
Таж Махал
Рио де Жанейро хотод байрладаг Есүс Христийн хөшөө
Голден Гэйт гүүр
Харри Поттер кино Хогвартсын сургууль
Снүүпи нохой
Б.Бямбаням
Сэтгэгдэл байхгүй байна