Яндангаас оч үсэрч өвөлжөө шатаж, 20 гаруй хурга үхжээ

Өчигдрийн шороон шуургаар орон нутагт байдал нилээн хүндэрч айлын гэр өвөлжөө шатаж, хүлэж нурж хүн амиа алдсан хэргүүд гарчээ. Тодруулбал,  Булган аймгийн “Бугат” сумын Барт гэдэг газар суух Т-ийн гэрийн яндангаас оч үсэрснээс гэр, өвөлжөө нь шатаж,өвөлжөөнд байсан 17 хонь, 20 хурга шатаж үхсэн” мэдээллийг 04-р сарын 18-нд авч шалгаж байна. Мөн Сэлэнгэ аймгийн “Мандал сум 1-р баг “Орхироо” гэдэг газар суух Б /эр.53н/ нь хүлэмжиндээ ажиллаж байхад хүчтэй шороон шуурга болж, хүлэмж нурж, хүлэмжийнхээ нуруу төмөрт дарагдаж нас барж, сумын эмнэлэгт хүргэгдэн ирсэн” мэдээллийг 04-р сарын 18-нд авч шалгаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025