Аавын ухаан, ардын сэтгэл хослуулсан Б.Цэрэн

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Цэрэнг танихгүй хүн цөөн. Саяхан түүний нүүр номонд “Эмээдээ ус авч өгөх гэнэ” гэсэн зураг оруулсан нь сошиал орчинд түгж, олон нийтийн анхаарлыг ихэд татав. Учир нь хэр баргийн дарга хүн битгий хэл костьюм өмссөн төрийн албан хаагч ч гэр хороололд очиж, худгаас ус зөөхөөс халгадаг энэ цагт түүний зургийг харсан хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлсэн нь лавтай биз. Энгийн хирнээ эгэл бус энэ хүн албандаа Volks vogen, амралтын өдрөөр амины “Приус 20” унадаг гэнэ. Ирэх намар сургуульд орох ихэр хөвгүүдийн том болж, тусад орсоныг гайхсан, бахархсан сэтгэгдэлүүд цуварсан энэхүү зурагт манай сайтын зүгээс лайк даръя.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025