Сэрэмжлүүлэг: Насанд хүрээгүй охин хүүхэд бусадтай бүлэглэж машин хулгайлжээ

Дулааны улирал эхэлсэн болоод ч тэрүү машины хулгайн хэрэг өдөр алгасахгүй гарсаар байна. Тиймээс иргэн та өөрийн эд хөрөнгө, унаа техникээ харуул хамгаалалттай газар орхиж, анхаарал болгоомжтой байхад илүүдэхгүй юм.

Өчигдөр л гэхэд, БЗД-ийн 19-р хороо “Цайзын ... тоотоос 04-р сарын 15-наас 17-ны хооронд автомашин алдагдсан байна” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад өгсөн байна. Дуудлагаар цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад,  БЗД-ийн 19-р  хороонд суух 32 настай эрэгтэй О-ын хашаанд байсан “Toyota G.Corrolla” автомашиныг БНД-ийн 4-р хороонд суух 17 настай эмэгтэй Н нь бусадтай бүлэглэн хулгайлсан байжээ. Хэргийг  БЗДЦХ-1 шалгаж байна.

Д.Дуулим

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025